ОРХОН АЙМГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2011 оны 7 сарын 29 өдөр зарлагдсан “Гэр хороолол болон хотын гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камержуулалт” /Орхон/-ын ажлын тендерт ТОБ групп болон Мэжикнет компани шалгарч уг ажлыг 2011оны 11-р сарын 7-ны өдөр гэрээ хийж ажлыг эхлүүлсэн байна. Тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт телехяналтын 110 цэгт 153 камер холбогдохоос 135 камер холбогдож үүнээс чиглэлийн буюу хөдөлгөөнгүй камер 30, PTZ камер нь 105 суурилагдсан.
Дээрх ажлын гүйцэтгэл дутуу, явц удаашралттай байгааг “ТОБ ГРУПП”ХХК болон “Мэйжикнет”ХХК-д дутуу үлдээсэн Говил, Баянцагаан багуудын хяналын камеруудыг ашиглалтанд оруулуулахаар албан тоотоор удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл ашиглалтанд оруулаагүй байна.
Суурьлуулсан хөдөлгөөнт буюу PTZ камерын техникийн үзүүлэлт нь Samsung брендийн SNP-3371TH маркын камер бөгөөд 37X zoom–р татаж харах, гадаа орчинд -500С –ээс +500С –ийн темпратурын хооронд ажиллах чадвартай, 1 камерын хяналтыг нэгэн зэрэг 10 хэрэглэгч зэрэг хандан хянах боломжтой, 4,6 кг жинтэй, компьютерийн Windows XP, Windows 7, Windows Vista, Windows 8, MAC OS зэрэг үйлдлийн системийг дэмждэг, хэвтээ тэнхлэгт 3600, босоо тэнхлэгт 1400 эргэх хөдөлгөөн хийдэг, тодорхой байршилд 900 –ын өнцөг бүхий талбайг хардаг камер байна.
Хөдөлгөөнгүй камер нь High Definition 1080 дүрсний нягтралтай, Samsung брендийн SNV-7080R маркын камер бөгөөд гадаа орчинд -400С –ээс +500С темпратурын хооронд ажиллах чадвартай, 1 камерын хяналтыг нэгэн зэрэг 10 хэрэглэгч хандах боломжтой, 1,4 кг жинтэй, компьютерийн Windows XP, Windows 7, Windows 8, Windows Vista, MAC OS зэрэг үйлдлийн системийг дэмждэг, тодорхой байршилд 900-ын өнцөг бүхий талбайг хардаг камер байна.
Хяналтын камерын дүрсний нягтрал болон хөдөлгөөний ачааллаас хамаарч 45-60 хоног бичлэг хадгалдаг. Камерын хяналтын нэгдсэн системийн өргөтгөлийн ажлын хүрээнд Цагдаагийн газраас аймгийн удирдлагуудад танилцуулснаар 2015 онд орон нутгийн төсвөөс 400 сая төгрөгийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдийн судалгааны үндсэн дээр хяналтын 60 камер, автомашины дугаар таних тусгай 2 камер суурилуулах тендерийн ажилд Arina communication компани шалгарч уг тендерийн ажил явагдаж байна.