/ / Орхон аймгийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гурван талт хариуцлагын гэрээ байгууллаа.

Орхон аймгийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гурван талт хариуцлагын гэрээ байгууллаа.

           Тус цагдаагийн газраас Орхон аймгийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төрийн болон хувийн хэвшлийн нийт 35 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 25 сургуулиудын захирал, эрхлэгч нартай хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах болзошгүй осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван талт хариуцлагын гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгууллаа.

        Гэрээг 2023-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд гэрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, аюултай байдлын шалтгаан нөхцөлийг тогтоож арилгах талаар тодорхой арга хэмжээ авах талаар төр, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиуд, нийтийн хэв журам сахиулах мэргэжлийн байгууллага тус бүрийн эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой заасан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна