/ / Орхон аймагт хүүхэд алга болсон, хулгайлсан хэрэг бүртгэгдээгүй

Орхон аймагт хүүхэд алга болсон, хулгайлсан хэрэг бүртгэгдээгүй

Сошиал орчинд “Орхон аймагт хоёр хүүхэд алга болсон” гэх мэдээлэл цацагдаад байна. 2022 оны эхний 9 сарын байдлаар Аймгийн хэмжээнд хүүхэд алга болсон, хулгайлсан гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүртгэгдээгүй болно.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн сүүлийн долоо хоногуудад “erdenetzar" дээр "Сургуулийн гаднаас хүүхэд авч явах гэж байсныг хоёр залуу болиулсан”  болон “хүүхэд алга болсон, эрэн хайж байгаа” тухай мэдээллүүд гарсан.

Дээрх хоёр мэдээлэлд үндэслэн багш нарын шуурхай хуралдаанаас эцэг эх, асран хамгаалагчидад  сэрэмжлүүлэг хүргэхдээ “хүүхэд алга болсон” мэтээр ойлгуулсан гэдгийг цагдаагийн газраас олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн болно. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна