/ / САХИЛГА_ХАРИУЦЛАГЫН_ЗӨВЛӨГӨӨН_БОЛЛОО.

САХИЛГА_ХАРИУЦЛАГЫН_ЗӨВЛӨГӨӨН_БОЛЛОО.

Цагдаагийн газрын 2022 оны 1 улирлын Сахилга хариуцлагын зөвлөгөөнийг 2022 оны 03 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, түүний зөвлөлийн гишүүд болон тасаг нэгжийн алба хаагч нар оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд тус Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Алтанхуяг сахилга хариуцлагатай холбоотой илтгэлийг алба хаагч нарт танилцуулав.
2022 оны 1 улирлын байдлаар архи, согтууруулах ундааны зүйлтэй холбоотой зөрчил дутагдал алба хаагчдаас гаргаагүй 100% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба харин Хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой буюу бусад төрлийн зөрчил дутагдал тодорхой хувиар бүртгэгдсэн байна.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, хариулт, мэдээлэл өгсөн бөгөөд #Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн газрын даргаас алба хаагч нартаа хандаж сахилга хариуцлагатай холбоотой, дахин зөрчил дутагдал гаргахгүй, ажил үйлсээ нэр төртэй гүйцэтгэх талаар зөвлөмж өгсөн болно.
Мөн зөвлөгөөний үеэр хамт олны зүгээс Удирдах алба хаагчид дотоодын хяналтаа сайжруулан алба хаагч нарт зөвлөн туслах. Архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзаж, зөрчил дутагдалгүй хамт олон болох уриалгыг гаргаж алба хаагчдын 100%-ийн саналаар дэмжлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Graciela:
5.35.32.100
хьюман дизайн бесплатно
2024-04-13 22:22:58
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна